Н.Ганибал: Малчдынхаа өвөлжөөний газрыг баталгаажуулах хуулийг л өргөн барьсан

УИХ-ын гишүүн Н.Ганибал Газрын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Малчдынхаа өнөөдрийн ашиглаж байгаа газрыг баталгаажуулах хуулийг албаны зарим хүн гуйвуулж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Таван гишүүний хувьд малчдынхаа өвөлжөөний газрыг баталгаажуулах хуулийг л өргөн барьсан.Сүүлийн 30 жилийн хугацаанд малчдын ашигладаг бэлчээрээс 30 сая га талбайг уул уурхай, газар тариалан бусад салбарт ашиглаж байна. Малчид яагаад өөрсдөө ашиглаж чадахгүй байна вэ? Энэ бол бэлчээрийг хувьчилж байгаа асуудал биш. Тухайн малчин өрх өвөлжөө, хаваржааныхаа аль нэг дээр дулаан байшингаа барих, хашаанд орох газраа авах боломжийг нээж өгч байгаа. Бидний өргөн барьсан хууль бол эх оронч хууль. Малчид газрыг өөрсдийнхөө амьжиргаанд ашиглах боломжийг албан ёсоор нээж өгч байгаа хууль юм” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *