Г.Занданшатар: Баталсан хууль болгондоо бид авлигаас ангид байх үзэл санааг суулгалаа
УИХ-ын хаврын ээлжит чуулган хааж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр “УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрвөн сар орчим хуралдаж, 200 гаруй хууль, 65 тогтоол баталлаа. Энэ удаагийн чуулганаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа. Баталсан хууль болгондоо бид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үзэл санааг суулгасан гэж хэлж болно. Авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгасан. Ингэж байж бид төрийг авлигаас салгаж чадна. Гамшгийн хэмжээнд хүрээд буй үер усны асуудалд та бүхнийг анхаарал хандуулахыг хүсье. Улаанбаатар хотын зарим хэсэг, аймаг, хот суурин газрууд үерийн усанд автаад байна. Иргэд эд хөрөнгөө биш амь насаа бодохоос өөр аргагүй хэмжээнд хүрлээ.4828 ажилтан, албан хаагчид гамшигтай тэмцэх ажилд дайчлагдан ажиллаж байна” гэв.