МАРШРУТ: Төв цэнгэлдэх хүрээлэн рүү дараах 30 автобус өнөөдөр үнэгүй үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн, хот орчмын, зуслангийн, шөнийн тээврийн 117 чиглэлд 695 автобус өнөөдөр ажиллаж байна.

Махатама Гандийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаах тул тусгай зөвшөөрөл шаардахгүй Мишээл сити, Дүнжингарав, Вокзал, Нарантуул худалдааны төвд авто зогсоол байгуулсан.

Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үндсэн чиглэлүүдээс

“Мишээл сити төв” рүү 15 чиглэлийн 110 автобус,

“Дүнжингарав худалдааны төв” рүү 11 чиглэлийн 66,

Нарантуул зах руу 11 чиглэлийн 31 автобус,

“Вокзал” руу 18 чиглэлийн 84 автобус, нийт 292 автобусыг үндсэн чиглэлээс татан оруулж иргэдэд үйлчилнэ.

Дээрх дөрвөн зогсоолтой уялдуулан өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Вокзал, Нарантуул худалдааны төвөөс богино эргэлтийн дөрвөн чиглэлд 30 автобус, Давааны зөрлөгөөс Хүй долоон худаг хүртэл таван автобус 4-5 минутын зайтай үнэгүй үйлчилнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments