Унтаж чадахгүй, нойр тань хулжвал үүнийг хэргэжүүлээрэй

Хэрэв та зүгээр л яаж ч хичээсэн унтаж чадахгүй бол яах вэ?

Доорх зөвлөгөөнүүдийг Тархины Мананг Арилгах” номын зүгээс танд өгч байна:

  • Шөнө оройгоор сууж ажиллахаас татгалзаж нойрыг нэн тэргүүнд тавих
  • Нойргүй хонохоос өөр сонголтгүй гэнэтийн явдлаас зайлсхийх
  • Тогтмол унтлагын хуваарьтай болсноор өдөр бүр цаанаасаа унтаж сэрдэг тогтмол цагийг бий болгох
  • Өдрийн цагаар аль болохоор өөрийгөө гэрэлд байлгаж, оройгоор ойр тойрныхоо гэрлүүдийг багасгаж, бүдгэрүүлэх
  • Сэрсэн төдийдөө гэрлээ асааж, хөшигөө нээх
  • Өглөө бүр нарны гэрэл авах гэж гарч алхах буюу гүйх
  • Өдрийн цагаар заавал нам гүм орчинд хэдэн хором өнгөрөөх
  • Ажил дээрээ ширээгээ цонх руу харуулж байрлуулах
  • Үд дунд дуг хийх, гэхдээ 20 минутаас хэтрүүлэх нь шөнийн нойрыг үймүүлнэ. Энэ нь танд бодит байдлаас хэтийдсэн мэт санагдаж магадгүй ч ажлын байрандаа унтлагын өрөөнүүд байгуулж, ажилчиддаа үд дунд дуг хийхийг санал болгодог компаний тоо нэмэгдэж байгаа юм.
  • Унтахаасаа ядаж цагийн өмнө хамаг цахилгаан хэрэгслээ унтраах
  • Унтлагын өрөөндөө цахилгаан хэрэгслээс татгалзаж бүдэг гэрэлд ном унших
  • Хэрэв танд зайлшгүй шаардлага тулгарвал цахилгаан хэрэгслүүдээ бүдэг тохиргоонд оруулж, цэнхэр гэрлийг бууруулах
  • Орондоо орохын өмнө халуун душ, ваннад орох нь биеийн дулааны хэмийг унтахад нөхцөлдүүлдэг
  • Унтлагын өрөөнийхөө дулааны хэмийг 20 градус байлгаж, хөлөө үл дааруулж, болбол оймстой унтах
  • Орныхоо хажууд тэмдэглэлийн дэвтэр тавьж унтахынхаа өмнө толгойдоо байгаа зүйлсээ буулгаж, маргааш амжуулах зүйлсээ бичиж тэмдэглэх нь тархин дах элдэв бодлыг хоослож тайван нойрсоход дөхөм болгодог.
  • Унтахынхаа өмнө баярлаж, талархаж явдаг зүйлсийнхээ талаар бичих нь хүний оюун санааг тайвшруулдаг. Тэгэхээр оройн цагаар юу ч хийсэн бай, түүнийгээ зогсоож орондоо ор. Эрт орондоо орох нь тохиромжтой хэмжээний нойр авах арга юм.
  • Тодорхой нэг цагт унтах, нэг цагт босч байх, орой болгон биеийн булчингаа суллах дасгал хийж сурах, урд шөнө нь муу унтсан ч гэсэн унтдаг цагтаа унтаж хэвших, унтахад тааламжтай орчныг бүрдүүлэх, унтахын өмнө тааламжгүй мэдээлэл сонсохгүй, аймшгийн кино үзэхгүй байх хэрэгтэй.
  • Мөн унтахын өмнө архи, кофе хэрэглэхгүй байх, унтахын өмнө биеийн тамирын хүнд дасгал хийхгүй байх, амралтын өдрүүдэд хэт их унтахгүй байх, аль болох нойрсуулах, тайвшруулах эм хэрэглэхгүй байх, орондоо орж унтахаар хэвтээд 20 минутын дотор унтахгүй бол босч, нойр хүрэх хүртэл хийх дуртай зүйлээ хийж болно. Гэхдээ нойр сэргээх биш, тухайн зүйлээсээ тайвшрал авах зүйлд илүү анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.
  • Амьдралын зөв дадал зуршил буюу ажил амралтаа сайн зохицуулж сурах, өөртөө амралт гаргаж сурах хэрэгтэй.
  • Хөдөлгөөн их чухал.
  • Стрессээ даван туулах өөрийн гэсэн аргуудыг эзэмших, үүнийг даван туулах аргыг эзэмших хэрэгтэй. Стресс тайлах өөрт тохирох аргыг эзэмших нь чухал. Хэн нэгэнтээ ярилцаад сэтгэл нь онгойдог бол ярилцах, боломжгүй бол стресс тайлахад хэрэглэдэг дасгалуудыг хийх, тэмдэглэл бичиж болно.
  • Мөн хэн нэгний тэврэлтэнд унтвал хамгийн бөх нойрыг авна. Тэврэлтэнд бүүвэйлэгдэж унтах нь ганцаараа унтсанаас хамаагүй амарсан мэдрэмжтэйгээр сэрдэг байна. Тиймээс нярай хүүхдийг тэвэрч унтуулахад илүү хурдан бас бат бөх амарч чаддаг байна.

Эх Сурвалж: psych2go YouTube channel

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *