Увс аймагт айлын гэр дээр аянга бууж гурван хүн түлэгджээ

Увс аймгийн Бөхмөрөн суманд айлын гэр дээр аянга бууж, гэрт байсан хүмүүс хүнд түлэгдсэн талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Айлын гэр дээр аянга бууж, гэрт байсан хүмүүс түлэгдсэн бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн” гэлээ.
Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн нутаг “Урт булаг” гэдэг газар энэ сарын 10-ны 01:20 цагийн орчим малчин Э-ийн гэр дээр аянга буусан тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Аймгийн Эрүүл мэндийн газрын эсч нарыг очиход малчин Э59 настай, эрэгтэй/, О 59 настай, эмэгтэй/, П /5 настай, эрэгтэй/, П7 настай, эрэгтэй/ нар аянганд цохиулж, цээж, нуруу, гуяны хэсэгтэй түлэгдсэн байсан тул эмнэлгийн тусламж үзүүлсэн. Одоо биеийн байдал нь сайжирч байгаа гэв.
Ойрын хугацаанд ихэнх нутгаар хэт халах ч зарим аймгаар түр зуурын аянга цахилгаантай ширүүн бороо орох тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг холбогдох албаныхан анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *