“Career expo – 2023” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

“Career expo-2023” Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг 2023.11.10-ны өдөр буюу сүүлийн өдрөө Олон улсын Улаанбаатар их сургуульд зохион байгуулагдлаа.
Өдөрлөгөөр Нийслэлийн Хөдөлмөр, Халамжийн Газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран оюутан, залуучуудад нийт 237 цагийн ажлын байр санал болгосноос 22 оюутан бүртгүүлж, 20 оюутан цагийн ажилд зуучлагдав. Хөдөлмөрийн зах зээлийн зөвлөгөө, мэдээллийг 100 гаруй оюутан, залуучуудад тус тус хүргэлээ.
Ийнхүү 2023.10.28-ны өдөр МҮХАҮТ-д нээлтээ хийсэн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, түүний харьяа байгууллагууд болон Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл хамтран зохион байгуулсан “CAREER EXPO-2023” залуучуудын нэгдсэн өдөрлөг амжилттай өндөрлөлөө.
Тус нэгдсэн өдөрлөг нь хуваарийн дагуу 2023.10.30-2023.11.10-ны өдрүүдэд 10 их сургуульд зохион байгуулагдсан бөгөөд оюутан, залуучуудад нийт 2,131 цагийн ажлын байрыг санал болгосноос 606 оюутан бүртгүүлж, 418 оюутан цагийн ажилд зуучлагдав. Мөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх болон ХАБЭА-н хууль тогтоомжийн мэдээлэл, зөвлөгөөг 2,200 орчим залуучуудад хүргэлээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments