ӨНӨӨДӨР: Их эзэн Чингис хааны мэндэлсэн, “Монгол бахархлын өдөр” тохиож байна

Арваннэгдүгээр сарын 14-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

07.50-08.30 цагт: Д.Сүхбаатарын талбайд: “Монгол бахархлын өдөр” төрийн далбаа мандуулж, төрийн туг цэнгүүлэх ёслол болно.

09.00 цагт: МУИС-ийн төв байрны Эрдмийн танхимд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийн нээлт болно.

11.00 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” гардуулна.

11.40 цагт: “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” үндэсний музейд:Монголын анхны панарома дэлгэц бүхий музейн виртуал өрөөг нээнэ. Виртуал өрөөний нээлтээр “Жаргал продакшн”-ийн бүтээсэн “Их Монгол улсын эзэн хаан: Чингис” контентийг үзэгчдэд анх удаа толилуулна.

11:00-12:00 цагт: “Чингис хаан” музейд: “Буган чулуун хөшөө” сэдэвчилсэн тайлбарт аялал бүхиййболовсролын хөтөлбөр (зөвхөн өнөөдөр, үнэ төлбөргүй) эхлүүлнэ.

14.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: “Мөнх тэнгэрийн бичиг-2023”үзэсгэлэн нээгдэнэ.

14.00-19.00 цагт: СБД Дамбадаржаа, Өвөр согоотод “Тэнгэрийн сургууль”-ийн төрийн тэнхимд: Үндэсний үзлийн чиг баримжаатай улс төрийн намуудын анхдугаар зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг “Нийгмийн зөвшил-Үндэсний сэргэн мандалт” сэдвээр болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments