Хиймэл оюун ухааны бүтээсэн зураг урлагийн тэмцээнд хүмүүсийг ялжээ
Ирээдүйд хиймэл оюун ухаан олон сая хүний ажлыг орлоно гэж ярьдаг. Харин хиймэл оюун ухааны хүмүүсийг орлохгүй нэг салбар бол урлаг, уран сайхан гэж та бодож магадгүй. Гэвч тус салбарт ч гэсэн хүмүүс хүчин мөхөстөх аюул тулгарч болзошгүй байна. Учир нь гэвэл АНУ-д болсон уран зургийн тэмцээнд хиймэл оюун ухааны бүтээл ялжээ.
Колорадо мужийн дүрслэх урлагийн тэмцээн энэ долоо болж өнгөрчээ. Тэрхүү тэмцээнд Жейсон Аллен нэртэй эрэгтэй хиймэл оюун ухааны бүтээсэн “Théâtre D’opéra Spatial” нэртэй зургийг бүртгүүлж ялсан байна. Тус зургийг “Midjourney” нэртэй программ бүтээсэн байна. Аллен “Incarnate Games” нэртэй тоглоом бүтээдэг компанийн захирал юм. Тэрбээр “Би энэ программыг ашиглаан зуу зуун зураг үүсгэсэн. Тэднээс хамгийн таалагдсан гурваа хэвлүүлсэн” хэмээсэн байна.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ