| |

Алберт Боула: Вакцины гуравдагч тунг хийх шаардлага гарч болзошгүй

Дэлхий нийтээрээ вирусын гаралтай уг өвчнөөс айн дагжиж, хөл хорио, тэг зогсолтуудыг өнцөг булан бүрт хийсээр бүтэн жилийг ардаа орхилоо. Харин олон мянган эмч, эрдэмтдийн ачаар уг өвчний эсрэг дархлаажуулах вакцин төлөвлөсөн хугацаанаас өмнө хэргэжин нээгдэж, дэлхий даяар уг вирусын эсрэг тавих ганц найдлага нь вакцин болоод байгаа билээ.

Тэгвэл дэлхий дахинаа вакцины тухай тодорхой мэдээлэл, бодит байдал, үйл явдлын шинэчлэл зэргийг хүргэдэг алдартай эрүүл мэндийн YouTube суваг болох CVS HEALTH энэ удаагийн дугаараараа Пфайзер вакцины үндэслэгч, үйлдвэрлэгч компанийн захирал Алберт Боулаг урин оролцуулж вакцины тухай тодруулга авлаа.

Алберт Боула вакцины тухай тодорхой мэдээлэл өгөх явцдаа “Нэг тун нь хангалттай вакцинууд бий. Жонсон Жонсон аль эсхүл Полио, Пномокал гэх мэт. Аль эсвэл бүр хагас жилийн турш хамгаалалт үүсгэж чадах хоёр тунгийн шаардлагатай вакцинууд ч байна. Энэ төрлийн вакцинуудыг жилийн давтамжтайгаар ч тариулаад байх боломжтой. Учир нь уг хамгаалалтын систем нь эхний хагас жилдээ чанартай, нягт хамгаалдаг бол сүүл хэсгээрээ сулардаг тохиолдол бий. 

Вакцины үр дүн санаанд оромгүй сайн байгаа бөгөөд жишээ нь гэхэд Өмнөд Африкт эрдэм шинжилгээний ажил хийж буй 800 хүнийхээ 400 хүнийг нь вакцинжуулж, 400 хүнд нь эм, эмийн жортой бүтээгдэхүүн өгч хамгаалаад байсан ч дотроос нь 9 халдварын тохиолдол илэрсэн. Тэр есөн тохиолдол бүгд зөвхөн эм, эмийн жортой бүтээгдэхүүнээр хамгаалуулж байсан хүмүүсээс илэрсэн. Тиймээс вакцины үр дүнд эргэлзэхгүй байж болно. 

Гэвч бид дөнгөж өчигдөр буюу 4 дүгээр сарын 15-ны өдөр сүүлийн хугацаанд авсан судалгаа шинижлгээнийхээ датаг цуглуулан дүгнэлт гаргасан бөгөөд үүний үр дүнд бидэнд зарим вакцин гуравдагч тунгаа хийлгэх шаардлагатай эсхүл жил бүр давтамжтай хийлгэх шаардлагатай ч байж болох хариу гарсан. хэмээлээ.

Ингэснээр эмч эрдэмтдийн судалгааны дагуу дархлаажуулалтад хамрагдсан ч гэсэн хамгааллын хүч хагас жилийн дараагаас улам сулрах бөгөөд дахин давтаж, тун нэмэх шаардлагатай болж байна.

Үүнийг дагаж эдийн засаг, эрүүл мэндийн хамгааллын бодлого гээд олон сэдэв дээр дахин ярилцаж, дахин шинэчилсэн өөр бодлогуудыг хэргэжүүлэх шаардлага үүсэх юм.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *