Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Сэлэнгэ аймгийн Түшиг сум Ар нуга багийн Жаргалантын-Ам гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан байж болзошгүй, түймрийн утаа харагдаж байна гэсэн дуудлагыг Хилийн цэргийн 0243 дугаар ангийн жижүүрээс өчигдөр 08:10 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.
Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставын алба хаагчид, Түшиг сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид мөн өдрийн 10:57 цагт түймрийг цурамд оруулж, 13:20 цагт бүрэн унтраасан байна. Улмаар сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгчээ. Урьдчилсан байдлаар түймэрт 25 га орчим талбай шатсан байна.