Богд уулын арын авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас зүүн тийш “Буган халиун” рестораны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ. Энэ хүрээнд нэгдүгээр хэсэг буюу ХААИС-ын уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх замыг тавдугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замыг засварлаж, шинэчлэх юм.

Харин хоёрдугаар хэсэг буюу ХААИС-ын уулзварыг тавдугаар сарын 11-ний өдрийн 08:00-16:00 цагийн хооронд хааж авто замыг засварлаж, шинэчлэх бол гуравдугаар хэсэг буюу Зайсан толгойн зүүн хэсгийн авто замаас “Буган халиун” ресторан хүртэлх авто замыг тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замыг засварлаж, шинэчилнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments