СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван настай хүүхэд цэцэрлэгийн цонхоор үсэрсэн хэрэг бүртгэгджээ
Завхан аймагт бага насны хүүхэд цэцэрлэгийн хүүхэд цонхоор үсэрсэн гэх хэрэг энэ сарын 13-ны өдөр бүртгэгджээ. Тодруулбал, тус аймгийн нэр бүхий цэцэрлэгт хүмүүжиж байсан таван настай, эмэгтэй хүүхэд “Цэцэрлэгтээ явахгүй” хэмээн эсэргүүцэж, цонхоороо үсэрсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Хүүхдийг эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд биедээ гэмтэл, бэртэл аваагүй байжээ. Тухайн хэргийг харъяа цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлсэн байна.