УДЭТ-ын гадна талбайн цэцгийн мандлыг наймдугаар сараас өмнө дуусгана гэв
Улсын драмын эрдмийн театр (УДЭТ)-ын гадна талбайг тохижуулах ажил зургаадугаар сард эхэлсэн байдаг.
Энэхүү талбайг ногоон байгууламж болгон тохижуулах ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай үргэлжилж буй талаар УБЗАА-ны дугуйн ба явган замын тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа.
Тэрбээр “Газар шорооны ажлаа оруулаад тооцвол тохижилтын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна. Харин бараа материал буулгах, зүлэг суулгах зэрэг ажил нийт дүнгээрээ 50 орчим хувьтай байгаа. Тохижилтыг гэрээнийхээ дагуу наймдугаар сарын 1-нд дуусгахаар ажлаа шахаж байна. Талбайн дөрвөн буланд цэцгийн мандал хийж, голд нь ногоон зүлэг суулган тохижуулах юм” гэлээ.