ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан, бороо орохгүй
Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн өмнөд хэсгээр салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +16…+21 градус, Увс болон Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31…+36 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +25….+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.