ЦАГ АГААР: Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 07-р сарын 23-ны 20 цагаас 07-р сарын 24-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Алтай өвөр говиор +21…+26 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33…+38 градус,  Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +27….+32 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг.  Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг.  Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

2023 оны 07 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 29-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +20…+25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +20…+25 градус, өдөртөө +34…+39 градус, говийн аймгуудын нутгаар шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 радус, өдөртөө +24…+29 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-наас нийт нутгаар хална.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *