ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2023.8.3, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17

ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.8.3, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 05.31-20.26
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments