Ахмад Америк киноны шинэ анги зохиолынхоо шатанд явж байна

Ахмад Америк гэх зурагт номын дүр 2011 оноос хойш аль хэдийн трилоги буюу 3 ангитай цуврал бүрэн хэмжээний кинотой болоод амжсан.

Марвелын кино ертөнцөд Төмөр Хүн, Тоор, Ахмад Америк гурав л өөрсдийн гэсэн трилогитой бөгөөд Тоорын 4 дүгээр ангийн зураг авалт аль хэдийн эхлээд байгаа юм.

Тэгвэл Марвелын кино ертөнцийн 3 дугаар үе Avengers Endgame бүрэн хэмжээний киногоор өндөрлөж, 4 дүгээр үеийн эхлэлийг Ванда Вишн, Фэлкон ба Өвлийн Цэрэг гэх мэт мини цувралууд эхлүүлээд байгаа билээ.

Өчигдөр буюу 4 дүгээр сарын 23-нд сүүлийн 6 дугаар ангиа цацаж дуусаад байгаа Фэлкон ба Өвлийн Цэрэг цувралын төгсгөлд Сэм Вилсон буюу Фэлкон гэх нисэгч хослолын эзэн, өнгөт арьстай баатар Ахмад Америкийн бамбайг нэр төртэйгөөр хүлээн авч, Ахмад Америкийн залгамжийг авч буйгаар төгссөн.

Энэ тухай Марвел кино ертөнцийн ерөнхий продюсер Кевин Фэйж “Ахмад Америк киноны 4 дүгээр анги зохиолын шатандаа явагдаж байгаа бөгөөд гол дүрд жүжигчин Антони Макки буюу Фэлкон тоглох юм” хэмээжээ.

Эх Сурвалж: www.insider.com

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments