“Бидний араншин” киног энэ сарын 19-нөөс үзэгчдэд хүргэнэ

“Бидний араншин” киног энэ сарын 19-нөөс үзэгчдэд хүргэнэ “F” студи, “Update” энтертайнмент хамтран дэлгэцийн ээлжит бүтээлээ “Бидний араншин” нэртэйгээр, комеди, драм төрлөөр бүтээжээ. Киног Ц.Амартүвшин найруулж, гол дүрүүдэд Ч.Төгөлдөр, Д.Дэлгэрсайхан, А.Бямбабаяр, С.Зоригт нар тоглосон байна. Өсөхөө, Нямаа, Хорлоо, Хуягаа дөрөв багын найзууд. Тэдний нөхөрлөлийн үнэ цэнийг Өсөхөөгийн бяцхан охин хүнд өвдсөнөөр амьдрал сорино. Нэгийнхээ гэр бүлийг элэг бүтэн авч үлдэхийн төлөө тэд чадах чинээгээрээ хичээж, дөрвөн ажил мэргэжилтэй ч хамтран ажиллахаар шийднэ. Гэсэн ч бүх зүйл дардан бүтэхгүй. Гэвч тэд бууж өгөхгүй. Учир нь энэ бол бидний, бас тэдний араншин. Бүх насныханд зориулсан “Бидний араншин” уран сайхны киног энэ сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгоно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments