Жонни Депп шүүх хурлын ялалтаа Их Британид тэмдэглэжээ
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт (2022.06.02) Виржиниа мужийн шүүгч Жонни Деппийн талд шийдвэр гарган Амбер Хердийг түүний нэр хүндэд халдсан гэж үзсэн билээ. Депп шүүх хурлын шийдвэр гарах үед АНУ-д бус Их Британид байсан аж. Харин Херд шийдвэрийг сонсохоор хурлын танхимд очсон юм.
Депп Ньюкасл хотод байрладаг “The Bridge Tavern” нэртэй пабд шүүх хурлын хариугаа сонсоод, тэмдэглэсэн байна. Тус пабын эзэн Жанин Латчфорд “Chronicle Live” агентлагт хэлэхдээ “Жонни хэдэн найзуудтайгаа явж байсан. Тэр бусдад танигдахыг хүсээгүй. Бид түүнд хувийн өрөө гаргаж өгсөн. Тэр миний амьдралдаа уулзаж байсан хамгийн эелдэг хүн байсан” хэмээжээ. Шүүх хурлыг тус пабаас үзэж байсан хүмүүс шийдвэр гарсны дараа “Жонни, Жонни” хэмээн орилолдож эхэлсэн байна.
Эх сурвалж: Business Standard, Newsweek
Б.БУЯНДОРЖ