|

Бид яагаад маргааны үеэр чанга орилж ярьдаг вэ?

Бид бусдад ойлгогдох, сонсогдох хэрэгцээгээ хангахын тулд бусадтай найзлан нөхөрлөж, харилцаа үүсгэж, нийгмийн харилцаанд оролцож, өдөр тутмын амьдралаараа амьдардаг.

Орилж хашхичиж, чанга өнгөөр ярих нь бусдад ойлгогдох хэрэгцээг шууд хангах нөлөө ихтэй арга биш ч гэлээ сонсогдох сэдэлдээ дийлдсэнээр бид нэгэн рүүгээ орилдог.

Иймд таны бухимдал яаж ч дээд цэгтээ хүрсэн, нөгөө хүндээ ойлгогдох хэрэгцээ тань маш их байлаа ч хоолойныхоо өнгийг жирийн түвшинд авч үлдэхийг хичээх хэрэгтэй.

Учир нь дундаж өнгөөр ярьж байгаа хүний ярианы гол утга санаа, сэдэв нь хэт чанга эсхүл хэт сул ярьж буй хоолойн өнгөөс илүү тархинд боловсруудагддаг нь судалгаагаар тогтоогджээ.

Мөн маргааны үеэр хүмүүсийн сэтгэл зүй хамгаалагч бүрхүүлээ хэсэгтээ нээсэн байдаг бөгөөд маргалдаж байгаа хүн нь ямар үгийг, хэрхэн хэлж буйг анзааран, яаж хүлээж авахаа боловсруулж байдаг байна.

Тиймээс чанга дуугаар ямар нэг зүйлийг утга найруулгагүйгээр, түрэмгий хэлж ярих нь бусдын сэтгэлийг өвтгөх, гэмтээх магадлал өндөртэй гэсэн үг.

Маргааны үеэр зөв санаа, гол утгаа тодорхой гаргаж, нэг өнгөөр, эмх цэгцтэй нөгөө хүндээ хэлснээр тухайн хүний уурлахад ялгардаг адерналиний хэмжээг бууруулж өгөх тустай юм.

Цаашлаад адерналиний хэмжээ буурснаар түрэмгий, чанга хоолойны өнгө аяс болон аман маргааныг үйлдлийн зөрчилд хүргэх эрсдлээс хамгаалж байдаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *