Реппэр Cardi B-гийн шидсэн микрофон дуудлага худалдаагаар 100 мянган долларт хүрчээ
Америкийн алдарт реппэр Cardi B саяхан болсон нэгэн тоглолтын үеэр өөр рүү нь ундаа шидсэн үзэгч рүү микрофоноо зөрүүлэн шидсэн бичлэг нь тархаж, олны шүүмжлэлд өртөөд буй.
Тэгвэл энэ микрофоныг эзэмшдэг дуу бичлэгийн компанийн захирал Скотт Фишэр тус микрофоныг “EBay” дуудлага худалдааны сайт дээр байршуулахад 94900 мянган ам.доллараар худалдан авах санал ирсэн нь одоогоор хамгийн дээд мөнгөн дүнд тооцогдож байна.
Тус микрофоны үндсэн үнэ нь 1000 ам.доллар аж. Дуудлага худалдаа ойрын хэдэн хоногтоо үргэлжлэх тул үүнээс ч өндөр үнээр зарагдах боломжтой юм.
Энэ микрофоныг зараад олсон орлогыг нь ахмад дайчдыг дэмжин ажилладаг “Шархадсан баатрууд” төсөл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалдаг “Лас Вегасын нөхөрлөлын тойрог” хэмээх төсөлд хандивлах юм байна.
Харин Cardi B-гийн хувьд хийсэн үйлдлийнхээ төлөө цагдаад дуудагдсан байна. Түүний шидсэн микрофонд оногдсон бүсгүй гомдол гаргажээ.
Эх сурвалж: Los Angeles Times