ТАНИЛЦ: Нийслэлд авто замын засвар, шинэчлэл хийж буй 16 байршил

Энэ онд нийслэл хотод авто замын засвар, шинэчлэл хийж буй 16 байршлын мэдээллийг хүргэж байна. Уг хуваарийн дагуу хамгийн сүүлийн зам засварын ажил есдүгээр сарын 12-ны өдөр дуусахаар төлөвлөжээ. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдал болон зайлшгүй хүчин зүйл үүссэнээс шалтгаалан тухайн ажлуудын заасан хугацаанд өөрчлөлт орж болох аж.

Өнөөдрийн байдлаар Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэл болон 61 дүгээр сургууль орчмын далан дагасан авто зам засвартай байна.Маргааш 22:00 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөөнөөс Сөүлийн гудамж хүртэл замыг засаж эхлэх юм байна.

ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭЖ БУЙ БАЙРШЛУУД 

Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэл Эхлэх: 7/28-00:00 Дуусах: 8/15- 06:00

61 дүгээр сургууль орчмын далан дагасан авто зам Эхлэх: 8/1- 22:00 Дуусах: 8/14-06:00

Партизаны гудамж: Энхтайваны өргөн чөлөөнөөс Сөүлийн гудамж хүртэл Эхлэх: 8/4-22:00 Дуусах: 8/7-06:00

Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэл Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00

Ханын материалын авто зам Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00

Төмөрчний гудамж: Жуулчны гудамжнаас Самбуугийн гудамж хүртэл Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00

МУИС-ийн Бизнесийн сургуулийн урд талын уулзвараас Их сургуулийн гудамж хүртэл Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00

Барилгын коллежийн зүүн хойд талын уулзвараас хойш Гандантэгчэнлин хийд хүртэл Эхлэх: 7/19-23:00 Дуусах: 7/21-06:00

Зайсангийн Оргилын уулзвараас Номин худалдааны төвийн зүүн тал хүртэл Эхлэх: 8/15-22:00 Дуусах: 8/25-06:00

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн уулзвараас урагш Нүхтийн ам хүртэл Эхлэх: 8/30-22:00 Дуусах: 9/12-06:00

ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ДУУССАН БАЙРШЛУУД 

5 шарын төмөр замын гарамтай уулзвараас зүүн тийш Мах импекс ХК-ийн уулзвар хүртэл Эхэлсэн: 6/30-22:00 Дууссан: 7/3-06:00

Дөлгөөн нуурын зүүн талаар хойш Ногоон нуурын гудамж хүртэл Эхэлсэн: 7/19-23:00 Дууссан: 7/21-06:00

Төв шуудангийн уулзвараас урагш Энхтайвны гүүр хүртэл Эхэлсэн: 7/26-23:00 Дууссан: 7/28-06:00

Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэл. Эхэлсэн: 7/27-23:00 Дууссан: 7/29-06:00

Чингис хааны музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэл Эхэлсэн: 7/28-23:00 Дууссан: 7/30-06:00

Зоос гоёлын уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэл Эхэлсэн: 7/30-22:00 Дууссан: 8/1-06:00

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *