Ерөнхий Сайд, Шадар Сайд нар 15:00 цагт олон нийтэд хандсан мэдээлэл хийнэ
УОК-оос гаргасан саналын дагуу хатуу хөл хорионы дэглэмд шилжих эсэхийг өнөөдөр Засгийн Газар 14:00 цагаас хуралдан хэлэлцээд байгаа билээ.
Шадар Сайд С.Амарсайхан өөрийн нүүр хуудаснаа хөл хорио зарлах шаардлагатай болсон гэж нийтлэсэн бол Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ хатуу хөл хорионд шилжих тухайд эсэргүүцэл илэрхийлээд байсан билээ.
Тэгвэл одоо 15:00 цагт Шадар Сайд, Ерөнхий Сайд нар олон нийтэд хандан хатуу хөл хорио зарлагдах эсэх дээр мэдээлэл хийх гэж байна.