|

Х.Ганхуяг: Дэлгүүр нээхэд зөвхөн архи, тамхины зөвшөөрөл авна

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Зөвшөөрлийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. Монгол Улс өнөөдрийн байдлаар 1600 гаруй зөвшөөрөл олгож байна. Зөвшөөрлийг танил талаараа, авлигадаж авдаг гэсэн ойлголтыг халах үүднээс Зөвшөөрлийн тухай хуулийг баталжээ.

Тэрбээр “Монгол Улсад байгаа 1600 гаруй зөвшөөрлийн тоог цөөлж, 362 зөвшөөрөл олгохоор хуульд зааж өгсөн. Хаврын чуулганаар энэ тоо бага зэрэг нэмэгдэж магадгүй. Үүнээс цааш зөвшөөрлийн тоог нэмэхэд маш хэцүү болно. Өөрөөр хэлбэл сайдын тушаал, ИТХ-ын тогтоол, ямар нэгэн журмаар шинэ төрлийн зөвшөөрөл гаргахыг хориглож байгаа. Жишээ нь 8 нэрийн дэлгүүр ажиллуулахад зөвхөн архи, тамхины зөвшөөрөл авна. Архины зөвшөөрөл 20 сая төгрөгийн ханштай болсон байна лээ. Зөвшөөрлийг шагнал өгч байж авдаг гэдэг ойлголтыг халж, цахимаар хандаад тогтсон хугацаандаа авдаг болно” гэв.

Мөн тэрбээр “Монгол Улсад нийт 800 гаруй хууль байдаг. Үүний 240 хуульд зөвшөөрлийн харилцаа орсон байдаг. Ингэхдээ банкны хууль зэрэг өөрийн зохицуулалттай онцгойлох 40 гаруй хууль бий.

Зөвшөөрлийн хуулийн гол агуулга нь зөвшөөрлийг хэрхэн ямар хугацаатай авах, төрийн байгууллага ямар хугацаанд асуудлыг шийдэх талаар зохицуулсан байгаа. Энэ хууль хоёр асуудлыг онилсон бөгөөд хүнд суртлыг халж, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилготой юм.

Уг хуулийг дагаад салбарын 91 хууль орж ирсэн. Цаашид зөвшөөрөл олгохдоо журам, сайдын тушаал, ИТХ тогтоолоор зөвшөөрөл зохицуулахыг хориглосон. 362 зөвшөөрлийг тусгай болон энгийн гэж хоёр ангилна. Ингэхдээ байгалийн баялагтай холбоотой, хүний эрүүл мэнд, эрүүл ахуй гэх мэт эрсдэлтэй үйл ажиллагааг зөвшөөрлийн хуульд авч үлдсэн.

Тусгай зөвшөөрлийг 5-аас доошгүй, энгийн зөвшөөрлийг 3-аас доошгүй хугацаатай байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар заалтаар тусгай болон энгийн зөвшөөрлийн талаар нэрчлэн заасан байгаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *