Монгол Улсаас АНУ руу нисэх хугацаа болон зардал 2-3 дахин багасна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, АНУ-ын Тээврийн яам хоорондын Санамж бичиг”-т талууд гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Монгол Улсаас АНУ руу шууд нилэг үйлдэхээр болоод байгаа билээ.

Ингэснээр олон боломж бий болж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд АНУ руу зорчихын тулд Бээжин, Истанбул, Сөүлээр дамжиж 24-48 цаг зарцуулдаг байсан. Харин шууд нислэг үйлдэж эхэлвэл Улаанбаатар хотоос АНУ руу 12 цаг нисэж, тус улсын аль ч хотод очих боломжтой болох юм. Мөн тус улс руу зорчих тасалбарын үнэ 3000-4000 ам.доллар байгаа бол шууд нислэг үйлдсэнээр тасалбарын үнэ 1500 орчим ам.доллар болж буурах юмаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэд АНУ руу нисэх хугацаа болон зардал 2-3 дахин багасахаар боллоо.

Түүнчлэн тодорхой бэлтгэл ажил хангах шаардлагатай учир 2024 оны эхний хагас жилд багтаан шууд нислэг үйлдэж, долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхээр төлөвлөөд байга юм байна. Тус шууд нислэгт зориулж “МИАТ” ХК “БОИНГ-787”, “БОИНГ-900” маркийн хамгийн сүүлийн үеийн онгоц авахаар болжээ. Эхний онгоц наймдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод буух аж. Дараагийн онгоц ирэх оны нэгдүгээр улиралд багтан ирэх гэнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *