|

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монгол Улсад 13 сая долларын нэмэлт санхүүжилт олгоно

Монгол Улсын ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа Олон Улсын Хөгжлийн Агентлагаас /ОУХА/ Монгол Улсад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 13 сая орчим ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэснийг зарласан байна. Энэ нь Монголбанкны ам.долларын өнөөдрийн ханшаар 45 тэрбум орчим төгрөг болж байна.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг сүүлийн 30 жилийн хугацаанд нийт 377 сая гаруй ам.долларын тусламж туслалцааг Монголын ард иргэдэд үзүүлсэн байна.

Үүнд жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах, цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, ард иргэдийн зудад тэсвэртэй байдлыг хөгжүүлэх зэрэг багтжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *