АЖ П.Цэрэндагва, Н.Сувд нар “Хөдөлмөрийн баатар” болжээ

Монгол улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан театрын уран бүтээлчид Төрийн дээд цол, одон медалиар шагнагдахаар болсон байна.

Тухайлбал  АЖ П.Цэрэндагва, АЖ Н.Сувд нарыг Монгол улсын төрийн дээд шагнал Монгол улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор,

УГЖ, ЗУХ-ийн дарга Б.Жаргалсайханыг “Ардын жүжигчин” цолоор,

УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Монгол улсын төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор,

жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг “Гавьяат жүжигчин” цолоор,

УБХ-ийн дарга, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарыг “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдахаар болжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments