“Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадмаар хоёр чиглэлд 10 автобус үйлчилнэ

Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин, соёлын наадмыг наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буйтай холбоотойгоор наадамчдад зориулан хоёр чиглэлд 10 автобус үйлчлэхээр боллоо.

Нийслэлийн тээврийн газраас өгч буй мэдээллээр:

Наймдугаар сарын 5-нд 07:00-23:00 цагийн хооронд

Наймдугаар сарын 6-ны 08:00-22:00 цагийн хооронд

-“МУБИС– Хүй долоо худаг”

– Төв цэнгэлдэх-Яармаг-Хүй долоо худаг гэсэн хоёр чиглэлд 10 автобус дээрх цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм байна.

Түүнчлэн тус чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авах юм байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *