“Чингис хаан” нисэх буудал зорчигчийг 20 секундэд нэвтрүүлэх боломжтой боллоо
Чингис хаан олон улсын нисэх буудалд хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт “E-Gate” буюу цахим гарцыг ашиглаж эхэллээ. Ингэснээр цахим гарцаар зорчигчийг 20 секундэд нэвтрүүлэх боломжтой боллоо.
Тус цахим гарцыг ашиглаж эхэлснээр шалган нэвтрүүлэгчид очихгүйгээр цахим гадаад паспортоо E-Gate-д уншуулан хилээр нэвтрэх боломжтой юм. Гэхдээ E-Gate-ээр зөвхөн цахим гадаад паспорттой Монгол Улсын иргэн нэвтрэх юм байна.
Манай улсын иргэд энэ оны гуравдугаар сарын 1-ээс цахим чиптэй үндэсний энгийн цахим гадаад паспортыг захиалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 140 мянга гаруй иргэн цахим паспорттой болсон байна. Цахим гадаад паспортын нэгэн давуу тал нь Чингис хаан олон улсын нисэх буудлын E-Gate-ээр хил нэвтрэх, урт дараалалд орохгүй байх боломжийг үүсгэжээ.