9 настай хүү тогтоол усанд живж амиа алджээ
Бага насны хүүхэд үер болон тогтоол усанд эндэх тохиолдол гарсаар байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын Өлзийт гэдэг газар тогтоол усанд тоглож байсан гурван хүүхдээс нэг хүүхэд живсэн тухай дуудлагыг өчигдөр буюу /2023.8.13/ 18:16 цагт ОБГ-т ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход эмээгийндээ амарч байсан нийслэлийн М /9 настай, эрэгтэй/-ыг тогтоол усанд живж нас барсан байсныг олж, цогцсыг 19:45 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Эх сурвалжийн өгч буй мэдээллээр 2023 он гарсаар 70 гаруй иргэн усанд осолдож амь насаа алджээ. Үүний 30 орчим нь бага насны хүүхэд байжээ.