Шавраар нь биеэ эмчлэх гэж нуур руу ороод живжээ
Булганаймгийн Сайхан сумын Хунт нуурын шаварт биеэ эмчлэх гэж нуур луу орсон иргэн Б живсэн тухай дуудлагыг ОБГ-т энэ сарын 11-ний 18:10 цагт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид наймдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 13:23 цаг хүртэл иргэн Б /41 настай, эрэгтэй/-ыг “Хунт нуур”-ын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эргээс 30 метр, 2.5 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.