АТГ АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллахаар тохиролцжээ

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг нар АНУ-ын Холбооны мөрдөх товчооны Удирдах тусгай агент бөгөөд АНУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Хуулийн атташе Жон Кимийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр эрхэлсэн комиссар З.Баасанням байгууллагын болон УИХ, Засгийн газрын зүгээс авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.

Мөн өнгөрсөн хугацаанд АТГ болон АНУ-ын Хууль зүйн яам, Вашингтон мужийн Ерөнхий прокурорын алба болон Холбооны мөрдөх товчоо хоорондын хамтын ажиллагааны үр дүнд  Монгол Улсаас хууль бусаар тус улс руу гарсан авлигын гэмт хэргийн хөрөнгийг амжилттай хураан авч, буцаан авчирсныг онцолжээ.

Цаашид талууд авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон АТГ-ын албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *