|

Нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага хэвийн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт, зуншлага энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд хэвийн, 10 орчим хувьд муу (гантай), бусад нутгаар дунд байна.
Тодруулбал, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар, Төв, Говьсүмбэрийн нийт, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн зарим, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.
Харин Баянхонгор, Өмнөговийн зарим, Увс, Говь-Алтай, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу (гантай), бусад нутгаар дунд (гандуу) байна.
                                                                                                                                                                                               Эх сурвалж: ОБЕГ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments