Хан-уул дүүргийн 3 дугаар хороо дунд голоос цогцос олджээ
Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Дэлгэрэх хотхоны урд талд “Дунд гол”-ын гүүрэн доор голын усанд нас барсан хүн байна гэсэн дуудлагыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс өчигдөр 10:30 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 10:42 цагт очиход нэр, нас, хүйс тодорхойгүй цогцос голын дунд хэсэгт байсныг 5 минут ажиллан гаргасан байна. Цогцсыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.