ҮЙЛ ЯВДАЛ: Хотын дарга Д.Сумъяабазар 1000 хоногт хийсэн ажлаа тайлагнана

2023 оны 08 дугаах сарын 21-ны өдөр болох үйл явдлын тойм мэдээг хүргэж байна.

Наймдугаар сарын 21-23-нд: Монгол Улсын Их Хурал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам хамтран Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганыг “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тус чуулганд 15 орны парламентын гишүүн, дарга, Эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 60 гаруй төлөөлөгч оролцоно.

Наймдугаар дугаар сарын 21-нд: 10.00 цагаас Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хорооноос үе үеийн хотын дарга юу хийсэн талаар Хангарьд ордонд нээлттэй сонсгол хийнэ.

Наймдугаар дугаар сарын 21-нд: “Драгон” автовокзал буюу нийслэлийн Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төвийг “Номин” худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлнэ. Ингэснээр наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн “Номин” худалдааны төвийн хажууд байрлах шинэ автовокзалаас улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *