ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үс засуулбал нас уртасна

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.08.24 / Пүрэв гараг /
  • Билгийн тооллын: 8
  • Үс засуулвал: Нас уртасна
  • Наран ургах, шингэх: 05.59-19.51
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Мод

Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments