ИРГЭДЭД ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох уулзалт арга хэмжээ өнөөдөр алслагдсан дүүргүүдэд зохион байгуулагдаж байна.
Иргэдтэй хийх уулзалт Налайх дүүрэгт үргэлжилж, Монгол Улсын Их хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, НДБХЗГ-ын дарга Б.Батжаргал болон харьяа агентлагийн дарга удирдлагууд оролцож байна.
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар ХНХЯ-ны НДБХЗГ-ын дарга Б.Батжаргал, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ганцэцэг, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого сэдвээр Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулах юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments