Ковид-19 цар тахлын халдварын оношилгоо, эмчилгээний талаар ЭМ-ийн сайд С.Энхболд тайлбар хийв

НББХ-р Ковид-19 цар тахлын халдварийн оношилгоо, эмчилгээний талаар ЭМ-ийн сайд С.Энхболд тайлбар хийв. Энэхүү тайлбарт :

Өнөөдрийн байдлаар 22,158 орыг дэлгээд тусламж үйлчилгээгээ үзүүлээд явж байна. Хэвтэн эмчлүүлэх орны үзүүлэлтээрээ бусад улс орнуудтай харьцуулахад зөвхөн Ковидын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа дэлгэсэн орны тоогоороо дэлхийд 1 дүгээр байранд жагсаж байгаа үзүүлэлттэй байна .

Эмнэлэгт хэвтсэн, дэлгэсэн орны тоогоор манай улс хамгийн өндөр үзүүлэлттэй. Эрүүл мэндийн даатгалын сангаас 09-р сарын 30-ныг хүртэлх байдлаар Ковид болон бусад үндсэн тусламж үйлчилгээнд зориулсан санхүүжилт нийт 886 тэрбум төгрөгийг олгосон.

Үүнээс 204 тэрбум төгрөгийг зөвхөн Ковидын тусламж үйлчилгээнд зориулсан. PCR шинжилгээний сорьцонд  349 сая төгрөг зарцуулсан. PCR шинжилгээг одоогийн байдлаар манай улс үнэ төлбөргүй хийж байгаа. Төлбөр нь эрүүл мэндийн даатгалаас олгогддог. Өмнөх засгийн газрын Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын тушаал хүчинтэй хэвээрээ байгаа. Хувийн эмнэлгүүд төлбөртэй шинжилгээ авна. Улсын эмнэлгүүд бүгд үнэ төлбөргүй PCR шинжилгээ авна. хэмээн тайлбар хийв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *