ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.08.29, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 13
  • Үс засуулвал: Жаргал ирнэ.
  • Наран ургах, шингэх: 06.06-19.41
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments