С.Бямбацогт: 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох шийдвэр гарлаа
Засгийн газраас авто замын салбарт холбогдох шийдвэр гаргасан талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Засгийн газраас өнөөдөр 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл хангайн, өмнөд, баруун, зүүн, төвийн гэсэн таван бүс хоорондоо хатуу хучилттай замаар холбогдохоор болж байна. 21 аймгийн 96 сум хоорондоо хатуу хучилттай замаар холбогдсон байдаг.Хатуу хучилттай 7500 км замын дийлэнх нь эвдэрч, гэмтсэн. Иймээс барьсан замаа засахаар улсын төсөвт 200-аас дээш тэрбум төгрөгийг тусгаж, 600 гаруй км замд урсгал засвар хийхээр болж байна.Өөрөөр хэлбэл сүүлийн 30 жилийн хугацаанд их засвар хийгээгүй хатуу хучилттай замыг засахаар боллоо” гэсэн юм.