Д.Амарбаясгалан: Эрчим хүчний хараат байдлаас гарч, экспортлогч улс болно
Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, бодлогын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр “Нүүрсний болон усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор энэ оны арваннэгдүгээр сард гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулсан форум зохион байгуулна. Эрчим хүчний хараат байдлаас бүрэн гарч, эрчим хүч экспортлогч улс болно.Монгол Улсад эрчим хүчний хуримтлуур буюу батарейн төвүүдийг бий болгох ажил хийж байгаа. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 80МВТ-ын батарей хуримтлуурын төсөл хэрэгжиж байгаа, энэ онд ашиглалтад оруулна.Бүс нутгуудад 10МВТ-ын батарей хуримтлуурыг бий болгох төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр шөнө хэрэглэгдэхгүй эрчим хүчийг нөөцөлж, өдрийн ачаалал ихтэй үед ашиглах юм.Бид эрчим хүчийг өндөр үнээр импортолж авчхаад хямд үнээр экспортолдог байдлыг батарей хуримтлуурын аргаар шийднэ” гэв.