Л.Энх-Амгалан: Монгол Улс багшийн хомсдолд ороогүйг хариуцлагатайгаар мэдэгдье
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын салбар хэзээ ч халамжийн салбар байж болохгүй. Багш мэргэжлээр сурч буй хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс даах тухай бодлого нь халамжийн бодлого биш. Энэ бол боловсролын сэргэлт хөгжлийн бодлого, стратегийн түвшинд тооцоолж, төлөвлөн гаргасан шийдвэр.Багшийн хомсдолын асуудал Монгол Улсад үүссэн, хамгийн ачаалалтай мэргэжил багш гэх шүүмжлэл нийгэмд өрнөдөг. Гэхдээ нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд Монгол Улс өнөөдөр багшийн хомсдолд ороогүй” гэв.