Үер буусантай холбоотойгоор могойд хатгуулах тохиолдол нэмэгджээ

Наадмын өдрүүдэд гарсан осол гэмтлийн талаарх мэдээллийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс өнөөдөр өгсөн юм.

Амралт зугаалгаар явах үедээ могойд хатгуулахаас урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч О.Лхагва-Очир анхааруулав.

Тэрбээр “Үер буусантай холбоотойгоор могойд хатгуулах тохиолдол их гарч байгаа. Иймд иргэд голын ай сав болон зүлэг ногоо ихтэй газар аялж зугаалахдаа орчноо шалгах нь зүйтэй. Ихэвчлэн хүүхдүүд могойд хатгуулж байгаа учраас тэдэнд анхаарах нь чухал. Бага насны хүүхдүүд могойг олс гэж андуурах зэргээр таньж мэдээгүйн улмаас хатгуулж гэмтэх осол гарч байна. Иймд эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдээ гадаа тоглуулахдаа зүлэг, шуудууг сайтар шалгах нь зүйтэй” хэмээн зөвлөлөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *