Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дөрвөн хүүхэд тархины битүү гэмтэл, няцралтай ГССҮТ-д эмчлүүлж байна

Баяр наадмын өдрүүдэд гарсан осол гэмтлийн талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Долдугаар сарын 8-16-ны хооронд ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөөс үүдэн 56 хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан аж. Эдгээрээс 0-16 насны зургаан хүүхэд байна. Одоогоор дөрөв нь хэвтэн эмчлүүлж байгааг мэдээллээ.

Энэ талаар ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч О.Лхагва-Очир “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд ихэвчлэн механик гэмтэлтэй ирсэн. Өөрөөр хэлбэл мод, чулуу зэрэг гаднын биетээр цохиулснаас үүдэн гэмтэж бэртсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дөрвөн хүүхэд тархины битүү гэмтэл, няцралтай ирсэн учраас эмчлүүлж байгаа. Гавал тархи болон гар сарвууны тасагт хэвтэж байгаа.Бие мах бод болон сэтгэл санааны хувьд хүчирхийлэлд өртсөн эдгээр иргэн ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны нэг цэгийн үйлчилгээгээр тусламж үйлчилгээ авсан” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *