Байгалийн нөхөн сэргээлтэд зориулсан төсвийг хууль бусаар зарцуулжээ

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар газар, ой, амьтан, ургамал, ус рашаан ашигласны нөөц зэргээс төлбөрийг төвлөрүүлж буцаад 15-85 хувийг нь байгалийн нөөцөд нь зарцуулах харилцааг зохицуулж байдаг. Нийт орлогын гүйцэтгэлийн 60 орчим хувийг газрын төлбөрийн орлогоос бүрдүүлдэг байна.

Өнгөрсөн жилийн тухайд хуулийн хэрэгжилт 2021 оны гүйцэтгэлээс 17 хувиар нэмэгдэж, 12.4 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байгаа хэдий ч зохицуулалт алдагдаж, хууль бус зарцуулалт хийгджээ.

Энэ талаар БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын дарга Ц.Уранчимэг “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд ангиллын зардлын 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 9.5 тэрбум төгрөгийн 60 хувийг амьтан, ус, газар, ой, ургамлын хэмжээнд үлдсэн 40 хувийг хууль бусаар буюу шатахуун, томилолт, техник тоног төхөөрөмжид зарцуулсан зөрчил гарсан нь нотлогдсон” гэв.

Уг асуудалтай холбоотойгоор БОАЖЯ-наас бүх 21 аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар, аймаг нийслэлийн засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн байна

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *