Дэлбэрэлтийн шалтгааныг шалгах Ажлын хэсэгт дөрвөн прокурор, 115 мөрдөгч ажиллаж байна
Улсын ерөнхий прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт ажлын хэсэг байгууллаа.
Тус Ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэв.