“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.09.11) Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн дарга Н.Сумъяабазар, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Я.Жаргалцэцэг нартай уулзаж, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд санал солилцлоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *