Б.Пунсалмаа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөнө

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт есдүгээр сарын 25-ны өдөр болохоор товоо зарлаад буй.Тодруулбал, Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-нд болж, Монгол улсын 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон 350 гаруй эмэгтэй төлөөлөгч Улаанбаатар хотноо чуулж шинэ Ерөнхийлөгчөө сонгоно.

 Үүнтэй холбогдуулан тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бүртгэлийг өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ний 09:00 цагаас эхлүүллээ.

Ийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид “М-Ойл” группийн Гүйцэтгэх захирал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Бадамдоржийн Пунсалмаа нэр дэвшихээ зарлажээ. Түүний талаарх мэдээллийг хүргэе.

Эмэгтэйчүүдийн манлайллын төлөө болон нийгмийн бүх салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө ажилладаг “Пунсалмаа” сангийн үүсгэн байгуулагч. Тэрбээр тус сангаа дөрвөн жилийн өмнө буюу 2019 онд нээж байв. Үүнээс хойш байгальд ээлтэй эмэгтэй бизнесмен, олон улсын тавцанд гарахаар зорьж буй эмэгтэй кино уран бүтээлчдээс эхлээд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ төсөл хөтөлбөрүүдийг санаачилж, санхүүжилтээр дэмжин ажиллажээ.

Мөн “Монголыг хөгжүүлэх 100 эмэгтэй” цуврал сэтгүүлийг эрхлэн гаргаж эмэгтэйчүүдийн амжилтыг нийтэд сурталчлан таниулж байв.

Пунсалмаа 2002 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн.Тэрбээр 2006 оноос “М-Ойл” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны (IWFCI) удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирлын албан тушаалтай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *