Монгол Улсын хилийн орчим гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хярт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 15:30 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0132 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Уг түймэр нь Монгол Улсын хилийн 1509-1512 дугаар тэмдэгтийн чиглэлээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт 500 орчим метрт тархан шатаж байна.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *