Цонхоор унах гэж байсан таван настай хүүхдийг аварчээ
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн тавдугаар давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 17:15 цагт хүлээн авчээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 17:18 цагт очиж тус байрны иргэн А-гийн хүү Х /5 настай, эрэгтэй/-ыг эсэн мэнд буулгаж ээжид нь шилжүүлэн өгсөн.